Суданы Өмнөд Кордофанд сүйрсэн онгоцыг орос нисгэгч жолоодож явжээ. Сүйрлийн үед бүх зорчигчид амь үрэгдсэн ба тэдний дунд улсын нөөцийн сайд явсан аж.
“Нисэгчийн талаар тодрууллаа. Тэр бол Геннадий Семёнов хэмээх оросын иргэн байжээ. Тэрээр Суданы Alpha 1 хувийн нисэх компанитай хувиараа гэрээ байгуулан ажиллаж байсан аж.
Онгоцны сүйрлийн шалтгааныг өмнө нь бүхээгт дэлбэрэлт болсноос үүдсэн хэмээн мэдээлж байсан боловч энэ нь батлагдаагүй байна.
Одоогийн байдлаар сүйрлийн шалтгааныг цаг агаарын хүнд нөхцлөөс болсон хэмээн дүгнэж байгаа аж. Онгоц нар шингэх үеийн туяанд гялбан уул мөргөсөн байх магадлалтай” хэмээн Судан дахь Оросын хэргийг түр хамаарагч Юрий Видакас мэдэгджээ.
Зорчигч тээврийн онгоцны нисэх багийн бүрэлдэхүүнд Арменийн нэг иргэн, Таджикистаны нэг нисгэгч байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )