Пусси Риотс хамтлагийн бүсгүйчүүдийн хорих ялыг эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21

Москва хотод өнгөрсөн баасан гаригт танхайрсан хэмээн баривчлагдаад байгаа зүүний үзэлтэй, панк рок чиглэлээр дуулдаг Пусси Риотс хамтлагийн 3 залуухан бүсгүйд 2 жилийн хорих ял оноосонд иргэд Москвагийн сүмийн гадаа жагсаал зохион байгуулаад байна.   

Надежда Толоконникова /22/, Екатерина Самуцевич /29/, Мариа Алюкина /24/ нар олон нийтийн өмнө танхайрсан хэргээр 2 жилийн хорих ял сонсоод байгаа юм.

Урлагаар дамжуулан бодол санаагаа илэрхийлснийг эсэргүүцэж 3 бүсгүйд ял тулгасан энэхүү шүүх ажиллагааны үр дүнг эсэргүүцэж “Миний сэтгэл маш гонсгор байна” гэж Европын холбооны дипломат албаны дарга Катерин Аштон хэлжээ. Харин Оросын үнэн алдартны сүм хамтлагийнхныг бурхныг хараан зүхсэн бүх үйлдлээ дахин давтахгүй хэмээн найдаж тэдэнд өршөөл үзүүлжээ.

Владимир Путины улс төрийн бодлогыг эсэргүүцсэн тоглолтоо нэгдүгээр сарын 20-нд Улаан талбайд хийснээр энэ бүх хэргийн эхлэл тавигджээ.

Шүүх хурлаас гаргасан шийдвэрийг буруушааж Пусси Риотсын фенүүд тэдэнтэй адилхан хувцаслан дуулж эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглаан хийгээд байна.

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top