Оросын Рязань мужид олныг гайхшруулсан хэрэг гарчээ. Хоёрдугаар ангийн сурагч охиныг 9-13 насны хөвгүүд хүчиндсэн байна.
Охин сэтгэл санааны маш хүнд цохилт авсан ба зуны амралтаа дуустал эмч нарын хяналтанд байх аж.
Энэхүү бяцхан гэмт этгээдүүд охиныг хүчиндээд зогсохгүй түүнд БЗХӨ халдаасан байна. Мөн гар утсаараа зураг аван интернетэд тавьсан ажээ.
“7 новостей” сайтын зүгээс мэдэгдсэнээр цагдаагийнхан хүчиндэгчдийг олж тогтоон, эцэг эхийн хамт байцааж байгаа юм байна. Тэдний наснаас шалтгаалан нэрийг нь дурдахгүй байгаа аж. Мөн хэт бага насныхан тул эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй ажээ.
Эрх мэдэлтнүүдийн зүгээс эдгээр сурагчдыг тусгай сургуульд суралцуулах талаар арга хэмжээ авч байгаа аж.
Энэхүү хэрэг явдал болоод өнгөрснөөс хойш сургуулийн багш нарын зөвлөгөөний хурал болсон ба тохиолдсон явдлын талаар хэд хэдэн багш, сургуулийн захирал хүртэл мэдэж байсан хэдий ч яагаад ч юм чимээгүй хав дарсан юм байна. Мөн энэ хурлын үед багш нарын зүгээс Даша охин өөрөө хөвгүүдийг эхэлж өдсөн гэх маягийн сонин зүйл яригджээ. Үүнийг сонссон эцэг эхийн зөвлөлийнхөн шоконд орсон аж.
Дашагийн ангийн сурагчийн эмээ Светлана Клименко: “Энийг тэгээд Даша өөрөө зохион байгуулсан болж таарах нь уу! Шууд л сексчин охин гэх нүү! Юу ярьцгаагаад байгаагаа ойлгож байна уу та нар! Ингэхэд та нар чухам хэний тухай яриад байна аа, насанд хүрэгчид ээ!? Тэр чинь ердөө есхөн настай, хоёрдугаар ангийн охин! Та нарт хүүхдийн хувь заяа албан тушаал, түрийвчнээс чинь чухал биш байна уу!?” хэмээн машид бухимдсан байна.
Сэтгэл судлаачид охиныг болсон явдлыг мартагнатал нь нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй хэмээн эцэг эхэд нь зөвлөснөөр охиныхоо хувийн хэргийг сургуулиас нь авч өөр газар шилжүүлсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )