Араатнаас ч дор хойд эцэг

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21

Костик Юровын эмгэнэлт явдал бүх л оросыг донсолгосон байна. Шахты хотод гурван настай хүүг хойд эцэг нь зэрлэгээр зодож хүчиндсэн ажээ.

26 настай хойд эцэг Максим Иванин загасчлахаар явахдаа хүүг дагуулж явсан аж. Тэрээр загас барихад саад боллоо хэмээн согтуу хойд эцэг нь хүүг  аймшигтай харгисаар зодсон байна.

Бяцхан хүү маш хүнд байдалтай ростовын хүүхдийн эмнэлэгт хүргэгдсэн ажээ. Түүний тархи гэмтэн цус хуралт үүсэн, цээжний яс хугаран, шулуун гэдэс нь урагдсан байжээ. Хүүд олон тооны мэс ажилбар хийсэн бөгөөд удаан хугацаанд комын байдалтай байн, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан аж.

Хүүгийн ээж 20 настай Ирина шоконд орон нөхрөө өөрийн гараар алахыг хүсч байна хэмээн ярьжээ.

Түүнээс өмнө хагас жил орчим хүү байнгын хөх алаг болчихсон байхыг хараад Ирагийн хамаатан садан, найз нөхөд нь маш их санаа зовж байсан боловч бүсгүй хайрт залуутайгаа хамт амьдарсаар  ийм аймшигт байдалд хүрсэн байна.

Энэхүү эмгэнэлт явдлаас хойш даруй 9 сар өнгөрөөд байгаа боловч хүү ганцаараа явж чадахгүй, огт юм ярихаа больсон аж. Түүнд байнгын памперс зүүн, насаараа тахир дутуу эрэмдэг болсон байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top