Эрэгтэй хүний оролцоогүйгээр хүүхэд төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21

Эммимари Жонс хэмээх эмэгтэй, эрэгтэй хүний оролцоогүйгээр охин Моникагаа төрүүлжээ. Энэхүү Алунгуа, Гэгээн Марияа нарын түүхийг давтаж буй сонин явдал 1955 онд болсон бөгөөд тухайн үед багагүй шуугиан дэгдээж байжээ. Тэр хэлэхдээ “Миний охин бий болохдоо, эсрэг хүйстний бэлгийн эсгүйгээр өндгөн эс хуваагдаж үр тогтон бий болсон” гэжээ. Үүнийг мэргэжилтнүүд тайлбарлахдаа “Үлгэрт ч ийм зүйл байхгүй. Харин зарим төрлийн шавьж өөрийгөө хээлтүүлэх онцгой чадвартай байдаг” хэмээн няцаажээ. Харин эмч нарын хийсэн шинжилгээгээр эр бэлгийн эсгүйгээр жирэмсэлсэн байх магадлал өндөр хэмээн дүгнэжээ. Тэрээр ээж, охин хоёрын цусны бүлэг, нүдний өнгө адилхан байхаас гадна ген, цусан дахь протеин даавар нь ч яг таарч байгааг шинжилгээгээр баталсан аж. Хүүхэд хэдийгээр аав, ээжийнхээ генийг өвлөдөг ч бүгд адилхан байх боломжгүй байдаг. Протеин даавар ч хүн бүрт өөр өөр байдаг гэнэ. Энэхүү хачирхалтай гэмээр явдлыг судалсан шинжээчид эх, охин хоёрын арьсыг бие биед нь суулгах бичил хагалгаа хийсэн нь ч тохирчээ. Тиймээс Эммимари гэх бүсгүйг үнэхээр эр хүний оролцоогүйгээр жирэмсэлсэн байх магадлал өндөр гэж дүгнэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top