Финланд улсад гар утас шиддэг нэгэн сонирхолтой тэмцээн зохиогддог байна. 2000 оноос хойш уламжлал болгон зохиогдож байгаа эл тэмцээнд 18 настай Ере Кариалайнен түрүүлжээ. Тэрээр 101.46 метрийн хол зайнд гар утсаа шидэж дээд амжилт тогтоосон аж. Энэ жилийн ялагч тэмцээнд анх удаа оролцсож байгаа гэж “Reuters” агентлаг мэдээллээд байгаа юм. Энэхүү тэмцээнд 50 гаруй хүн оролцсон бөгөөд ӨАБНУ-ын иргэн Жереми Галлоп гар утсаа 94.67 метр хол шидэж, хоёрдугаар байр эзэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )