Нас бараад нэг жил болж байгаа номер нэг террорист Усама бен Ладеныг дахин устгах боломж олдвол та хэдийг төлөх вэ?
Миннесота мужийн Нью-Хоул хотын иргэн, америкийн тусгай албаны ажилтан асан Лари Ятч “бен Ладеныг устгацгаая” нэртэй ер бусын тоглоомын газрыг нээсэн байна. Энэхүү гайхамшигт шаансыг гүйцэтгэх хүсэлтэй хүмүүс 325 доллар төлөх аж.
Лари Ятч буудлагын тоглоомын суурийг ашиглан террорист исламистын Пакистанд нуугдаж байсан оромжийг дууриалган хийжээ. Дотор нь бен Ладены загварыг байршуулсан байна. Тоглогчид тусгайгийн ахмад ажилтны өгсөн бөмбөлгөн сум бүхий автомат буугаар түүнийг устгах аж. Оролцогчид дүрэмт хувцас, буу зэвсгээр хангагдахаас гадна нэг бус байлдааны ажиллагаанд оролцож байсан буудлагын газрын эзэн болон түүний найзуудын зөвлөгөөгөөр хангагдах юм байна.
Ятчийн өгүүлснээр энэхүү тоглоом нь энгийн иргэдийг террористуудын эсрэг тэмцэхэд нь дасгал сургуулилт болно гэж үзэж байгаа аж.
Саяхан нээгдснээс нь хойш “Аль-Каидын толгойлогчийг” 137 удаа “буудаад” байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )