Саяхан ОХУ-ын Ростов-на-Донд болсон “Ертөнцийн Миссис 2012” тэмцэээний ялагч бүсгүйтэй холбоотой дуулиан дэгдээд байна. Тус тэмцээний титмийн эзэн болсон 26 настай, бизнесвумен Лайле Мартинезийн нөхөр нь “Пучо” хэмээх хочтой Колумбын хар тамхины мафийн барон Хуан Карлос Мартинез болох тухай мэдээлэл өдгөө интернетээр цацагдаж эхлээд байгаа юм. Үүнтэй холбоотой Оросын мэдээллийн хэрэгслүүд уг тэмцээний зохион байгуулагчдыг хатуу шүүмжилж эхлээд байгаа бөгөөд гоо бүсгүйчүүдийн талаарх судалгаа, мэдээлэл болон сонгон шалгаруулалт маш муу хийгдсэнийг онцолж байгаа аж.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )