Канадын рок од Авриль Лавин алдарт "Nickelback" хамтлагийн гитарчин Чад Крогертэй сүй тавьснаа зарлалаа.
37 настай Чадын хувьд анхных нь гэрлэлт, харин 27-той Аврилийн тухайд түүний хоёр дахь гэрлэлт. 2006-2009 онд панк попын гүнж Авриль Лавин Канадын рок од Sum 41 хамтлагийн Дерик Виблейтэй зохиосон амьдрал нь бүтэлгүйтэж “хоёр тийш” болсон юм.
2012 оны хоёрдугаар сард хосууд Аврилийн тав дахь “According to People” цомогт хамтран ажиллаж байхдаа ойртож дотносчээ. Ингээд наймдугаар сарын 8-нд Чад панк попын гүнжид 14 каратын алмаазан бөгжөөр гэрлэх санал тавьсан аж. Хосын гэр бүлийнхэн нь ч тэдний харьцаанд тун сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Н.Цэнгэл
www.public.fr
Сэтгэгдэл ( 0 )