Daily News: Химийн зэвсгийн “Агент Оранж” ажиллагааны золиос бологсод

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 22

1961-1971 онд Вьетнамын дайны үеэр Америкийн арми Ranch Hand хэмээх ажиллагааг зохион байгуулж химийн төрлийн зэвсгээр амьд бүхнийг хөнөөх зорилго агуулж байсан гэдэг. Agent Orange хэмээх энэхүү балмад үйлдлийг тухайн үед Вьетнамын Улаан Загалмайн байгууллагын тэргүүн байсан Нгуен Тронг Нхан –Энэ хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй хамгийн харгис өршөөлгүй гэмт хэрэг хэмээн мэдэгдсэн байдаг. Тэрээр цааш нь -Агент Оранж ажиллагааны байгаль орчин төдийгүй энгийн хүн ардын генийн мутаци явагдсан, үүгээрээ ирээдүйн хүн төрөлхтөний зүг хамгийн их заналхийлэл үйлдсэн яргалал байлаа хэмээжээ.

Дайны жилүүдэд энэхүү хорыг Вьетнамын нийт газар нутгийн 14%-д агаараас цацаж туршсан гэдэг. Ажиллагааг гардан гүйцэтгэж эрүүл мэндээрээ багагүй хохирсон гэх АНУ, Шинэ Зеланд, Австрали, Канадын ахмад дайчдад 1984 онд нөхөн олговор олгож байсан юм. Өнөөгийн АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар 1962-1971 онд Америкийн хүчнийхэн Өмнөд Вьетнамд 77 сая литр дефолиант буюу “Агент Оранж” химийн хорыг мөн 44 сая литр диоксинийг хэрэглэж хүн ард болон байгаль орчныг нь хөнөөсөн байна. Тэгвэл өдгөө тэрхүү дайны хор уршиг Вьетнам оронд арилаагүй, ард түмэн нь ч мартаагүй байгаа аж. Өнөөдөр 18 нас хүртэлх сая гаруй иргэн энэ хорны улмаас зэрэмдэг төрөх, мутацийн өөрчлөлтөнд орсон шинж тэмдэг илэрсээр байгаа юм. Иймээс саяхан хуралдсан Вьетнамын дайнд өртөгсөд болон түүний ар гэрийнхний эрх ашгийг хамгаалах байгууллагаас хохирсон иргэд АНУ-ын талаас дайны нөхөн төлбөр олгохыг шаардсан мэдэгдэл гаргажээ. 

R. Slava

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одноо(202.72.247.249) 2013 оны 04 сарын 17

Үнэхээр хүний ёсноос гажууд хамгийн аймшигтай гэмт хэрэг байна.

0  |  0
Top