Мадоннагийн дасгалжуулагч хувийн карьераа эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

2009 он хүртэл Мадоннагийн хувийн дасгалжуулагч байсан Трейси Андерсон өөрийн алдартай шавийн ачаар нэрд гарсан билээ.

Яг энэ замыг сүүлийн 3 жилд Мадоннагийн бие галбирыг хариуцаж байгаа Николь Винхоффер туулж байна.

Өөрийн од-үйлчлүүлэгчийн дэмжлэгээр Николь Винхоффер “Addicted To Sweat” нэртэй сургалтын цуврал 4 дискийг гаргажээ. Энэхүү видеокурс нь дөнгөж эхэлж буй бүжиг сонирхогчдод Мадоннагийн бүхий л тайзны урлагийн хөдөлгөөнийг эзэмшихэд тусалж чадах аж.

Түүнээс гадна, “Addicted To Sweat” гэдэг нэр нь Мадоннагийн Мехико, Москва, Сантьяго хотуудад нээсэн Hard Candy фитнесс төвийн ерөнхий сургалтын программын нэр юм байна.

 Энэхүү программыг боловсруулагч нь Николь Винхоффер ба түүний бүтээлийн шилдэг реклам нь 54 настай од-үйлчлүүлэгчийнх нь гайхалтай гоёмсог бие галбир ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top