Мишель Обама яагаад өглөөний 4:30 цагт босдог вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

АНУ-ын тэргүүн хатагтай гэр бүл, өөртөө, олон нийтийн ажилд хэзээ, хэрхэн цагаа зохицуулдаг талаараа ярьсан байна.

Энэ хичээлийн жил эхэлсээр тэр спорт зааланд дасгал хийхийн тулд үүрийн 4.30 цагт босдог болжээ. Хааяа 5 цаг хүртэл унтдаг аж.

Мишелийн өгүүлснээр  эр нөхөр нь унтах дуртай бөгөөд түүнийг дасгалаа хийгээд дуусч байхад нь спорт зааланд дасгал хийхээр орж ирдэг аж.

Мишель Обамагийн өглөөний дасгал 30 минутаас 1 цаг хүртэл үргэлжилдэг ба дараа нь охидоо сэрээн, өглөөний ундаа бэлдэж, хүүхдүүдээ сургуульд хүргэж өгнө.

Ачаалал ихтэй өглөөний дасгал нь тэргүүн хатагтайн гоёмсог галбир, бүтээлч эрч хүчтэй байдлынх нь нууц ажээ.

Тэр шарсан төмс зооглох дуртай хэдий ч дасгал сургуулилтын ачаар түүний биед ямар ч илүү калори хуримтлагдах боломжгүй аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top