Хятадын Гаалийн ерөнхий газар өнгөрсөн долдугаар сард тус улсын коксжих нүүрсний импорт өмнөх зургадугаар сартай харьцуулахад 39.5 хувиар буурсан гэж мэдээллээ. Өнгөрсөн долдугаар сард Хятад улс нийтдээ 3.93 сая тонн коксжих нүүрс импортолсны 1.66 сая тонн буюу 42 хувийг Монгол улс нийлүүлжээ. Монголын нүүрсний импортын үзүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 7 хувиар өссөн боловч, өмнөх зургадугаар сард Хятад улс Монголоос 2.52 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Харин Австрал өнгөрсөн долдугаар сард 0.68 сая тонн коксжих нүүрс Хятад руу экспортолсон бөгөөд Хятад руу чиглэсэн экспортын хэмжээ нь өмнөх оны мөн үеийнхээс 36 хувиар буурчээ. Австралийн дараа Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээгээрээ Канад 612 мянган тонн, Индонез 414 мянган тонн, Орос 409 мянган тонны үзүүлэлтээр бичигдсэн байна.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )