Том Круз, Кэти Холмс нар албан ёсоор гэр бүлээ цуцлууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

Яг өнөөдрөөс эхлэн Холливудын хамгийн сайхан хосын нэг гэгддэг Том КРУЗ, Кэти ХОЛМС нар эхнэр нөхөр байхаа больж байна. Өнгөрсөн мягмар гарагт Нью-Йоркийн шүүх тэдний гэр бүлийг албан ёсоор цуцалж байгаа шийдвэрээ гаргажээ. Эхнэр Кэти Холмсийн хувьд салах өргөдлөө хоёр сарын өмнө гаргаад байв. Тэрээр Крузтэй хамт амьдарч байсан газраасаа өөрийн гэсэн бүх зүйлээ зөөж дууссан гэнэ. Томыг 50 насны ойгоо хийхийн өмнөхөн энэхүү олны анхаарлыг татсан дуулиан дэгдсэн билээ. Өнгөрсөн хугацаанд Томын хувьд охинтойгоо нийт дөрвөн удаа уулзсан бол Кэти, Сури хоёр энгийн амьдралд дасан зохицох, эрх чөлөөтэй аялж зугаалж цагийг зугаатай өнгөрүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу Кэти охиныхоо хамт Беверли Хиллз дэхь хувийн виллагаа авах бөгөөд жил бүр охиныхоо эцгээс гурван сая долларын тэтгэмж авч байхаар болжээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top