Папарацциуд түүнийг охиныхоо хамт зугаалж байгаа зургийг авчээ. Квентина ТАРАНТИНОГИЙН хайртай жүжигчин гэгддэг Ума болон түүний нөхөр Арпад БЮССОН нар сарын өмнө эцэг эх болсон билээ. Харин хэвлэлийнхэн нялх охины зургийг одоо л олон нийтэд хүртээж байгаа юм. Нью-Йоркийн төвд орших Press and Blend хэмээх кафед бүсгүй охиныхоо хамт үдийн зоогоо барьжээ. Үйлчлэгчийн хэлсэнээр жүжигчин бүсгүй зөвхөн шинэ жимсний хүйтэн ундаа захиалсан байна. Ума Турманы хувьд өмнөх нөхөр Этан Хоукоосоо 13 настай Майя болон 10 настай Левон гэх хоёр хүүхэдтэй билээ. Ума Турман болон Арпад Буссон нарын дотно харьцаа 2000 оноос эхэлсэн гэдэг.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )