Нэрт жүжигчин эрхмийн удаах амраг нь төгөлдөр хуурч бүсгүй юм. Мел ГИБСОНЫГ түүнийхээ хамт хотын гудамжаар зугаалж байгаа, хамт зоогонд орж байгаа, зочид буудлаас гарч яваа гээд олон факт зургийг папарациуд цаг алдалгүй авч байгаа аж. Италийн иргэн Надя бүсгүй хөгжимчин бол өмнөх орос амраг Оксана нь нь дуучин юм. Түүнчлэн Надя Ланфранконигийн хувьд төгөлдөр хуур тоглож ая бичихээс гадна залуудаа жийнс болон дотуур хувцасны модель байсан гэдэг. Тэрээр 2007 онд төрөлх Италиасаа Америкт ирсэн хэдий ч өдгөө өөрийгөө жинхэнэ америк бүсгүй болоход маш ойрхон байгаа хэмээн ярих дуртай гэнэ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )