Москвагийн ойролцоох Серпуховд хүүхдийн цэцэрлэг дээрээ ялимгүй шалбарснаас болж нас барсан бяцхан охины хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна.
Хоёр настай Василиса Пятернина цэцэрлэгт зугаалж байх үедээ хөлөөрөө хайрцаг мөргөн ялимгүй гэмтээсэн ажээ. Тухайн үед Пущины эмнэлгийн мэс засалч эмч охины шархыг битүү боож өгөөд явуулсан боловч бие нь улам муудсаар байжээ.
3 хоногийн дараа эмээ нь ач охиноо Серпуховын халдвартын эмнэлэгт аваачиж үзүүлсэн байна. Тэнд охины хөлийн шарханд аюултай нян нэвтэрч орсныг тогтоон, шархыг нээлттэй байлгах ёстой байсан гэжээ. Ингээд бяцхан охинд яаралтай мэс засал хийсэн боловч тусыг ололгүй гурав хоногийн дараа нас барсан байна.
LifeNews-д тэмдэглэснээр, шархадсан хэсэгт нян нэвтэрсэн тохиолдолд боолт хийхийг хатуу хориглодог ба шархыг задгай байлгах ёстой аж. Боосон тохиолдолд хүчилтөрөгч дутагдсанаас халдвар маш хурдтай биеэр тархдаг гэжээ.
Василиса охины эцэг эх охиныхоо үхэлд гэм буруутай нөхдийг шийтгүүлэхийг хүсч байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )