Ельциний хөшөөг сүйтгэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 24

Екатеринбург хотод танхай залуус Оросын анхны ерөнхийлөгчийн хөшөөг будгаар цацан, үг үсгийг нь эвдэн сүйтгэсэн аж.

Цагдаа нар гэм буруутнуудыг олж тогтоосон ба тохижилт үйлчилгээний албаны мэргэжилтнүүд хөшөөг дахин сэргээн засварлаж байгаа юм байна.

Екатеринбург хотын төвд байрлах ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельциний хөшөөг цэнхэр будгаар цацан сүйтгэсэн байна хэмээн ИТАР-ТАСС-ын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Борис Ельциний хөшөө нь өндрөөрөө 10 метр, цагаан гантиган хөшөө ба 2011 оны хоёрдугаар сард анхны төрийн тэргүүний 80 насны ойд зориулан ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев, анхны ерөнхийлөгчийн бэлбэсэн гэргий Наина Ельцина нар нээсэн ажээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top