Сүүлийн үед Оросын Банкны нэрийг барьсан залилан мэхлэгчид хүмүүст хуурамч смс илгээж байгаа ба үүнд Төв Банкны зүгээс ямар ч холбоо хамааралгүй болох талаар олон нийттэй харилцах албанаас мэдээлжээ.
Мэхлэгчид Төв Банкны нэрийг ашиглан харилцагчдын дансны дугаар, PIN-кодыг мэдэх зорилгоор хуурамч смс илгээж байгаа ажээ. Тэрээр банкны данс нь блоклогдсон тухай мэдээлэн, смс буюу е-мэйлээр тухайн дансны картын дугаар,пин-код, дансанд байгаа мөнгөний хэмжээ мөн бусад хувийн мэдээллүүдээ илгээхийг хүссэн утгатай смс ирж байгаа юм байна.
Энэхүү Оросын Банкны нэрийг ашигласан смс болон е-мэйл захидал нь шинэ хэлбэрийн залилангийн арга хэмээн Төв Банкны зүгээс харилцагчиддаа анхааруулж байна.
Иймэрхүү төрлийн смс, захидал хүлээн авсан тохиолдолд харьяа банкны салбартаа хандах хэрэгтэй гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )