ДОХ-той төстэй шинэ өвчин гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 25


АНУ болон  Тайван, Тайландад  ДОХ-той төстэй шинж тэмдэг илэрдэг тодорхойгүй нэгэн шинэ өвчин  гарчээ.  Энэ нь нэгэн төрлийн дархлааны олдмол хомсдол боловч удамшдаггүй,  хүний  дархлааны систем гэмтэж, эрүүл хүмүүсийн адилаар бактериэс өөрийгөө хамгаалах чадваргүй болдог байна.  Одоогоор уг өвчний гарал үүслийг тодорхойлж чадаагүй байгаа аж.  ДОХ шиг вирусээр халдварладаггүй, насанд хүрэгчдэд ихэвчлэн 50 орчим насныханд голчлон  тохиолдож байгаа гэнэ. Энэхүү өвчний талаар АНУ-ын харшил, халдварт өвчний Үндэсний Институтын эрдэмтэд судлаж байгаа ажээ.  

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top