Алан хядагч Андерс Брейвик 21 жилийн хорих ялаар шийтгүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 25

2011 оны долдугаар сард Норвегийн Осло, Утоя аралд амарч байсан 77 хүнийг буудаж хөнөөсөн  Андерс Брейвикт 21 жилийн хорих ял оноосон тухай “Россия 24” теле суваг мэдээлжээ. А.Брейвикийг сэтгэцийн эмгэгтэй хэмээн үзсэн тохиолдолд түүнийг албадан эмчилгээнд явуулах ёстой байсан юм. Гэтэл шүүгдэгч болон түүний өмгөөлөгч сэтгэцийн хувьд эрүүл гэсэн дүгнэлт гаргахыг шүүхээс хүссэн байна. Түүнээс гадна хохирогчдын гэр бүлийнхэн гэмт этгээдийг эрүүл хэмээн үзэж, зохих шийтгэл оноохыг шаардсан аж.

 Андерс Брейвик 1979 оны  хоёрдугаар сарын 13 нд Ослод төржээ.  Тэрээр  өөрийн үйлдсэн хэргийг “Энэ бол маш аймшигтай ч  заавал хийх  ёстой байсан “баатарлаг үйлс” гэж үзсэн төдийгүй Норвегийн гадаадынханд хандах  хэт либерал бодлогыг өөрчлүүлэхийн тулд ингэж цочроох шаардлагатай  байсан  юм” гэж хэлж байсан билээ. Түүний хоригдож байгаа өрөөг ЭНД ДАРЖ үзнэ үү

 Г.Энхтуяа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top