АНУ-ын элчингийн ажилтнуудыг шархдуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 25

Мексикийн Морелос мужид цагдаагийнхан машиныг нь буудсаны улмаас АНУ-ын элчин сайдын яамны хоёр ажилтан шархадсан байна.

Мексикийн тусгай албаныхны мэдээлснээр цагдаагийн эргүүлүүд гэмт этгээдүүдийг мөрдөж байсан тусгай ажиллагааны үеэр эндүүрэл болж дипломат дугаартай машин буудагдсан аж.

Тус улсын эрх баригчдын зүгээс болсон үйл явдлын шалтгааны талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна.

ИТАР-ТАСС мэдээлснээр тухайн тохиолдлын шалтгааныг тодруулж гэм буруутныг тогтоох ажиллагаа эхэлсэн аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top