Оросын 1-р сувгийн захиалгаар Болгарын зөнч эмээ Вангагийн тухай 12 ангит киноны зураг авалт удахгүй эхэлнэ.
Гол баатрын дүрд дөрвөн жүжигчин бүсгүй тоглож байгаа аж: 12 настай Вангад Белоруссийн залуу жүжигчин Дарья Отрошко, 14-18 настай Вангелид Оросын жүжигчин Наталья Николаева, залуухан Вангад - Ирина Рахманова, харин хижээл хөгшин дүрд нь Оросын ардын жүжигчин Елена Яковлева, Вангагийн нөхөр Митко Гущеровын дүрд Антон Макарский нар тоглох ажээ.
Вангагийн хүүхэд настай холбоотой хэсгийн зураг авалт Белоруссд эхэлсэн ба есдүгээр сарын эхээр зургийн багийнхан зөнч эмээгийн эх орон Болгарт очиж киноны ихэнх зураг авалтыг хийх юм байна.
Өнгөрсөн онд Вангагийн 100 насны ойгоор түүний тухай баримтат кинонууд гарч байсан боловч уран сайхны, тэр тусмаа олон ангит киноны хувьд энэ анхных ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )