Ростов мужид 5 настай Матвей Прокопенко “модный” найзууддаа таалагдаагүйн улмаас энэ хэрэг гарчээ.
Одоогоор бяцхан хүү 2,3-р зэргийн түлэгдэлттэй эмнэлэгт хэвтэж байгаа аж.
Түүний эмнэлэгт хэвтэх болсон шалтгаан нь ядуу гэр бүлээс гаралтайд байсан бөгөөд хэт даржин хувцас хунар нь хамт тоглож байсан хүүхдүүдэд таалагдаагүйгээс 7 настай Валера хүү нэгэн үл таних хүүтэй нийлэн Матвей руу гааз цацаад шүдэнз зуран шатаасан байна.
Болсон явдлын талаар 5 настай Матвейгийн ээж Светлана Фадеевад уг хэргийг үйлдэгч бяцхан “дайснууд” өөрсдөө гүйж очин хэлсэн аж.
Тухайн хэргийг Ростов мужид шалгаж эхэлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )