Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев сайд нарын кабинетаа татан буулгалаа. Өчигдөр буюу Баасан гаригт Киргизийн төрийн тэргүүн зарлиг гарган хэрэгжүүлсэн байна.
Омурбек Бабановаар толгойлуулсан Засгийн газрын бүх гишүүд чөлөөлөгджээ.
Энэ тухай Алмазбек Атамбаевын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэн байна. Засгийн газраа татан буулгасан гол шалтгаан нь Киргизийн парламент дахь улс төрийн намуудын хооронд хийгдсэн зөвшилцлийн гэрээг зогсоосонтой холбоотой аж.
Киргизийн хуучин засгийн газар Ерөнхийлөгч шинэ Засгийн газрын кабинетийг бүрдүүлэх хүртэл Барановын удирдлага дор түр орлон ажиллах юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )