Дэлхийн хамгийн залуу эмээ 24 настай

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 27

29 настай итали эмээгийн рекордыг эвдэн Румыний 24 настай бүсгүй эмээ болжээ.

11 настай охиныхоо “ачаар” 24 настай цыган бүсгүй Рифка Станеску ач хүүгээ хардаг ажилтай болжээ. Тэрээр 13 настайдаа Мария охиноо төрүүлсэн ба охин нь өөртэй нь адил зам туулахыг огтхон ч хүсэхгүй байжээ. Тиймээс охиноо хэтэрхий эрт ээж болох хэрэггүй хэмээн сургамжилж байсан аж.

Гэвч Мария охин ээжийнхээ сургаалыг дагасангүй. 11 настайдаа хүү төрүүлж Ион хэмээн нэрлэсэн байна. Хүүгийн эцэг нь ээжээс нь ганц насаар л ах аж.

Эрт ээж болох талаар чөлөөт үзэлтэй цыганчуудын хувьд ч энэхүү төрөлт хэт эрт гэдгээрээ гайхагдсан байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top