Венесуэлд газрын тос боловсруулах үйлдвэр дэлбэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 27

Венесуэлийн газрын тос боловсруулах үйлдвэрт  энэ сарын 25-нд  хүчтэй дэлбэрэлт болж, их хэмжээний гал гарчээ.
Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 39-т хүрээд байгаа гэнэ. Мөн 82 хүн гэмтэж, 15 хүн эмнэлэгт хүргэгдэж, 13 айл гэр оронгүй болж, 200 гаруй байшин, 11 дэлгүүр эвдэрсэн байна.
Урьдчилсан байдлаар уг дэлбэрэлтийг хий алдагдсанаас болсон гэж таамаглаж байгаа аж. Дээрх хэргийн улмаас Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес гурван өдрийн гашуудал зарлаж, холбогдох хүмүүст дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахыг үүрэг болгожээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top