АНУ-ын сансрын нисгэгч Нил Армстронг 82 насандаа өвчний улмаас өөд боллоо. Түүний гэр бүлийнхний хэлснээр Н.Армстронг зүрхний шигдээсийн улмаас cap гаруйн өмнөөс ухаангүй байсаар хорвоог орхижээ.
Н.Армстронг дэлхийн сансар судлалын түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд саран дээр буусан анхны хүн юм. АНУ-ын сансар судлалын "НАСА"-гийн хүндэт танхимын голд байрлах самбар Н.Армстронгийн байгуулсан түүхийг гэрчилнэ. Тэрээр 1969 оны долдугаар сарын 20-ны өдөр АНУ-ын одон орон судлалын хүрээлэнгийн томоохон төслийн гол дүр болсон байдаг.
"Нэг жижиг алхмаас огторгуйн аварга том хязгаар луу" нэртэй саран дээр буух төлөвлөгөөг Н.Армстронг нисэгчийн үүргээрээ гүйцэтгэж, түүнийг 500 гаруй инженер, туслахууд cap луу хөөрөхөд нь хамт байлцсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама алдарт нисэгчийг таалал төгссөнд харамсч буйгаа илэрхийлээд "Тэр бол Америкийн баатруудын нэг байсан. Энэ зөвхөн түүнийх биш бүх америкчуудын уй гашуу байх ёстой" гэжээ.
Н.Армстронгийг өнгөрсөн оны арванэгдүгээр сард Конгресийн алтан медалиар шагнаж, АНУ-ын батлан хамгаалах салбарын түүхэн цол тэмдгийн эзэн болсон. Талийгаачийн саран дээр буух аяллын үнэнч төмөр хүлэг "Апелло 11" сансрын онгоц эдүгээ АНУ-ын Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа аж.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )