Брейвик шоронд атлаа зочид буудалд мэт тансаглах ажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 27

77 хүний амь насыг бүрэлгэсэн Андерс Брейвик шоронгийн чанга дэглэмтэй камерт бус зочид буудалд амарч буй мэт хоригдохоор болжээ.

Түүний ял эдэлж буй “Ила” шоронгийн захиргаа алуурчинд маш хүнлэг сэтгэл гаргаж байгаа гэнэ. Тэрээр Брейвикт эхлээд гурван өрөө байр гаргаж өгсөн байна. Тэр нь шоронгийн төмөр сараалжтай болохоос бус компьютер, спорт заалтай гэнэ. Одоо бүр түүнийг зурвас бичиж, сэтгүүлчдийг хүлээн авч, дуртай номоо захиалахыг нь хүртэл зөвшөөрсөн ажээ.

Брейвик өөрийн дурдатгал номыг бичихээр төлөвлөж байгаа ба дуусангуут нь шууд шоронгоос илгээн хэвлүүлэх аж.

“Брейвик 21 жилийн амьдралаа торны цаана өнгөрөөх учраас түүний сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал тавин аль болохоор дарамт шахалт үзүүлэхгүйг хичээж байгаа. Иймээс түүнийг компьютер, спорт заалаар ханган, хүмүүстэй уулзаж, уран бүтээл туурвихыг нь хориглохгүй байгаа” хэмээн шоронгийн дарга өгүүлсэн байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top