40-өөс дээш насанд эцэг болоход хүүхдэд сөрөг нөлөөтэй гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 27

Эрэгтэй хүн нас ахих тусам хүүхдэдээ дамжуулах генийн өөрчлөлт нь ихэсдэг ажээ. Өөрөөр хэлбэл оройтож эцэг болох нь ирээдүйд төрөх хүүхдэд нь эрсдэлтэй юм байна.

Рейкьявик дахь deCODE генетикийн Институтийн эрдэмтдийн баг эрчүүдийн нас ахих тусам жил бүр 2-3 генийн өөрчлөлт нэмэгдэж байдаг гэдгийг баталжээ.

Эрдэмтэд 78 исландын гэр бүлийн эцэг эх, хүүхдүүдийн ДНК загварыг цуглуулан тэдний генийн бүлгийг нарийвчлан судалсан байна. Ингээд судлаачид генийн өөрчлөлтийн тоо нь хүүхдийн эцгийн наснаас шууд хамааралтайг тогтоосон ажээ.

20 настай эрчүүд үр хүүхэддээ 25 генийн өөрчлөлтийг дамжуулдаг бол 40 настай эрчүүд 60-ыг дамжуулдаг нь илэрчээ.

Харин эхчүүд наснаас үл хамааран 15 өөрчлөлтийг дамжуулдаг аж. Эмэгтэйчүүдийн бие организмд өндгөн эс эхийн хэвлийд байхад нь бүрэлддэг учраас чанар нь насан туршид адилхан хадгалагддаг юм байна.

Харин эрчүүдийн үрийн шингэн хоёр сард нэг удаа шинэчлэгдэж байдаг учраас хөгшрөлт нь эр бэлгийн эсийн бүтцэд өөрчлөлт ороход нөлөөлдөг ажээ.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top