“Bloomberg” дэлхийн орнуудад шатахууны үнэ сүүлийн гурван сарын хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар судалгаа хийжээ. Венесуэл улсад шатахуун хамгийн хямд буюу нэг литр нь 32 төгрөг байгаа бол Норвегид 3600 төгрөгийн үнэтэй байдаг ажээ. 150 литрийн багтаамжтай банкийг дүүргэхэд Венесуэлд монгол мөнгөөр тооцвол 5000 төгрөг л хангалттай бол Норвегид дор хаяж монгол мөнгөөр 530 мянган төгрөг хэрэгтэй болдог байна.
Үнийн өөрчлөлтийн хувьд АНУ-д сүүлийн гурван сар шатахууны үнэ эрс унасан байхад Бразилд эсрэгээрээ өссөн байна. Хамгийн үнэтэй шатахуун зардаг орнуудын дурьдвал Норвеги /2,67/ам доллар, Турк /2.48 ам. доллар/, Израйль /2.45 ам. доллар/, Хонгонг/2.27 ам.доллар/, Нидерланд/2.1 ам.доллар/ -ын үнэтэй байжээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )