Францын цагдаа нар Парис хотын ойролцоо цыганчуудын нүүдлийг хөөсөн байна. Ингэснээр Францын шинэ Ерөнхийлөгч, социалист Франсуа Олланд сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр цыгануудыг огт оролдохгүй хэмээн амласнаа зөрчжээ.
Даваа гаригийн өглөө Парисын ойролцоох Эври хотод Болгар, Румынээс гаралтай 90 гаруй цыганууд оромжоо хураалган гудамжинд хөөгдөн гарсан аж. Цагдаа нар тайлбарлахдаа тэднийг төмөр замтай хэт ойр аюултай бүсэд байсан учраас өөрсдийнх нь эрх ашгийн үүднээс тэднийг байрлаж байсан газраас нь зайлуулсан хэмээжээ.
Цыгануудтай холбоотой асуудал Францын шинэ удирдагч Олландын сонгуулийн өрсөлдөөний үеэр Саркозитой тэмцэх оновчтой нэг хэрэгсэл болж чаджээ. Тэрээр тухайн үед хэрэв Францын Ерөнхийлөгч болох юм бол цыганууд руу чиглэсэн ямар ч хүч хэрэглэсэн бодлого явуулахгүй хэмээн хатуу амлаж байсан байна.
Гэтэл одоо түүний томилсон Дотоод хэргийн сайд газар нутгаа хууль бус оршин суугчдаас цэвэрлэнэ хэмээн цыгануудыг хөөгөөд байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )