Сирийн армийн химийн зэвсгийн хэрэглээ нь олон улсын хамтын хүчээр тухайн орон руу довтлох шалтгаан болох магадлалтай хэмээн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.
Тэрээр “Юу болоод байгаа талаар би та нарт илэн далангүй хэлэхийг хүсч байна. Бид болон манай холбоотнууд Сирийн эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс шууд довтлох хууль ёсны шалтгаан болох химийн зэвсгийг бүү хэрэглээсэй гэсэн болгоомжлолтой байна” хэмээн францын элчин сайдуудын хэвлэлийн бага хурал дээр илтгэсэн байна. Мөн “Би энэхүү зорилтын хүнд хэцүү эрсдэлтэй байдлыг сайн ойлгож байна. Гэвч Алс дорнодын аюулгүй байдал, ялангуяа хөрш зэргэлдээ Ливан улсын тусгаар тогтнол, тогтвортой байдалтай салшгүй холбоотой асуудал хөндөгдөж байна” хэмээн өгүүлжээ.
Сири улс нь 1997 оны Химийн зэвсгийг хориглох Конвенцид нэгдээгүй 5 орны нэг ажээ.
Өнгөрөх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн эрх баригчдад хандан химийн зэвсгийг хэрэглэх бүү хэл хаа нэгтээ байршуулсан тохиолдолд Вашингтоны зүгээс дайн зарлаж болзошгүйг анхааруулсан байна. Тэр бүү хэл, Сирийн химийн зэвсгийг америкийн тусгай албаныхан хэрхэн олзлох талаар Пентагон аль хэдийн төлөвлөгөө боловсруулсан ба Цагаан ордноос тушаал өгөхийг хүлээж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )