Дэлхийн шилдэг кино \цуврал\: Hitch

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Төрөл: инээд/ мелодрам

Найруулагч: Эниди Теннант

Продюсер: Уилл Смит, Джеймс Лэсситер

Кино зохиол: Кевин Биш

Гол дүрд: Уилл Смит, Амбер Валетта, Ева Мендес

Хөгжмийн зохиолч: Жорж Фентон

Хугацаа: 114 мин

Төсөв: 70 сая

Бүтээсэн он: 2005

 

“Хич” хэмээх хочтой Алекс Хиченс өвөрмөц мэргэжилтэй нэгэн. Тэрээр хайртай хүмүүсийг хооронд нь гэрлүүлснээр багагүй гонорар авна. Тэр энэ ажилдаа тун сайн тул алдаа гаргана гэж байхгүй. Нэгэн удаа түүнд компанийнхаа захирал Аллегра Коулд дурласан гэх санхүүч Альберт Бренамен гэгч хандана. Тэрээр Хичийн зөвлөснөөр Аллеграг өөртөө татахын тулд чадах бүхнээ хийсээр сүүлдээ түүнийг болзоонд урих болдог. Нэг удаа бааранд нэгэн сонины сэтгүүлч Сара Миллас гэдэг бүсгүйтэй танилцаж дурлалын роман үүсгэнэ. Гэтэл тэр үеэр Сара Аллегра, Альберт хоёрын талаар нийтлэл бичиж байсан бөгөөд тэднийг Алекстай танил болохыг нь мэднэ. Ингээд Сара олон мэдээллийн сувгаас Хичийн бизнесийн талаар мэдэж тэр тухай сонинд бичиж орхижээ. Харин Альберт, Алекс хоёрын хувьд уг материал нийтлэгдэх хүртэл бүх зүйл маш амжилттай байсан аж. Гэтэл нийтлэлээс болон тэд муудалцаж, уулзахаа ч болино. Гэхдээ Хич ажлаа үргэлжлүүлсээр… Эцэстээ Алекс, Саратай учраа олж кино Альберт, Аллегра нарын гэрлэлтээр төгсдөг.

 

Шагнал:

2005-BMI Film Music Award. “Шилдэг хөгжмийн зохиол”. Джордж Фентон

2005-Teen Choice Award. “Шилдэг инээдмийн жүжигчин”. Уилл Смит

2006-Kids” Choice Awards. “Хайртай жүжигчин”. Уилл Смит

2006-People”s Choice Award. “Киноны шилдэг дуу”. Amerie-“One thing”

 

Сонирхолтой факт:

-Кино нь зөвхөн АНУ-д гэхэд л 177 саяыг олсон.

-Уилл Смитийг уг киноны дараа инээдмийн теле-сериал “The King of Queens”-д Алекстай адил мэргэжилтэй Альбер Кевин Джеймсийн дүрийг бүтээхийг санал болгосон.

-Энэ киноноос өмнө Ева Мендез, Уиллтэй хамт зураг авалтанд оролцоод байжээ. Олон нийтэд төдий л танил болоогүй байсан тэрээр Смитийн “Майами” дууны клипэнд тоглосон билээ.

-Найруулагч Энди Теннант Энэтхэгийн кино од Айшварьа Райд уг кинонд тоглох саналыг тавьж байв.

-Сара Миллас дүрд Женнифер Лопез тоглох бүрэн боломжтой байсан ч бүсгүй татгалзсан гэдэг.

 

Дүрүүдэд:

  • Уилл Смит — Алекс Хиченс (Хич)
  • Ева Мендес — Сара Миллас
  • Амбер Валетта — Аллегра Коул
  • Кевин Жеймс — Альберт Бренамен
  • Жули Энн Эмери — Кейси
  • Робин Ли — Крессида
  • Майкл Рапапорт — Бен
  • Жеффри Донован — Венс Менсон

 

Уилл Смит /Will Smith/

Жинхэнэ нэр: бага-Уиллиард Кристофер Смит /Willard Christopher Smith.jr/

Төрсөн өдөр: 1968.09.25 /40 нас/

Төрсөн газар: Филадельфия. АНУ

Иргэншил: АНУ

Мэргэжил: жүжигчин, дуучин

Карьер: 1987 оноос

Албан ёсны сайт: www.willsmith.com

Анхны шагнал: Жефф Таунатай танилцаад DJ Jazzy Jeff & the Fresh Prince хэмээх хип-хоп дуэт гаргаад “шилдэг реп дуучин” намонациар “Грэмми” хүртсэн

Нууц нэр: “the Fresh Prince” гэдэг байсан

Анхны кино: 1990 онд “The Fresh Prince of Bel-Air” хэмээх теле-сериалын гол дүрийг бүтээсэн

Анхны амжилтууд: 1990-ээд онд өсвөр үеийнхний шүтээн болоод байсан тэрээр “Тусгаар тогтнолын өдөр” /1996/ болон “Хар хувцастай хүмүүс” /1997/ зэрэг блокбастерт тоглов. Мөн 1998 онд түүний “Gettin Jiggy with It” дуу нь Billboard Hot 100-г тэргүүлсэн

Кино: Уилл “Матрикс”–ийн гол дүрд тоглохоос татгалзан “Зэрлэг, зэрлэг Баруун” кинонд тоглосныхоо дараа 2001 онд алдарт боксчин Мохаммед Алигийн тухай кинонд түүний дүрийг бүтээжээ. 2006 онд тэрээр хоёр дахь “Оскар”-аа хүртсэн

 

Кинографи:

1.         1992 —Where the Day Takes You

2.         1993 —Made In America

3.         1995 —Bad Boys

4.         1996 —Independence Day

5.         1997 —Men in Black

6.         1998 —Enemy of the State

7.         1999 —Wild Wild West

8.         2000 —Legend of Bagger Vance, The

9.         2001 —Ali

10.       2002 —Men in Black — 2

11.       2003 —Bad Boys II

12.       2004 —I, Robot

13.       2005 —Hitch

14.       2007 —I am Legend

15.       2008 —Enemy of the State II

16.       2008 —Hancock

 

Дискографи:

1.         Rock The House (1987)

2.         He”s The DJ, I”m The Rapper (1988)

3.         And In This Corner… (1989)

4.         Homebase (1991)

5.         Code Red (1993)

6.         Big Willie Style (1997)

7.         Men in Black: The Album (1997)

8.         DJ Jazzy Jeff & The Fresh Prince — Greatest Hits (1998)

9.         Willennium (1999)

10.       Born To Reign (2002)

11.       Men in Black II (MIIB): Music from the Motion Picture (2002)

12.       Greatest Hits (2002)

13.       Lost and Found (2005)

 

Сонирхолтой факт:

-Уиллийн эхнэр Жада Пинкетт Смит нь “Матрикс”-ийн II, III хэсэг тоглосон

-Тэрээр Италид болсон Том Круз, Кэти Холмс нарын хуриманд оролцсон цөөн хэдэн зочны нэг

-Испаниар чөлөөтэй ярьдаг

-1999 онд “Матрикс”-т тоглоогүйдээ одоо болтол харамсдаг. Түүний оронд Киану Ривзд гол дүр бүтээх завшаан тохиосон

-Тэр сургуулийн “нусгай бацаан” байхдаа л реп сонирхож эхэлсэн. Ингээд Жефф Таунстай нийлж нууц нэрээр уран бүтээлээ хийх болсноор энэ урсгалын томоохон төлөөлөгчийн нэг болох эхлэлээ тавьсан

-1998 онд “People” сэтгүүлийн гаргасан дэлхийн хамгийн царайлаг 50 эрийн жагсаалтанд Уилл багтаж байв

-Тэр гэр бүлийнхээ дөрөв дэх удам залгагч

-Хүүхэд байхаасаа л олны дунд биеэ авч явах байдал, хэл ярианы соёлоороо “Хунтайж” гэдэг нэрийг хүртсэн

-Боевик кинонд анх “Муу залуус” киногоор нэр алдарт хүрсэн. Энэ кинонд тэрээр Мартин Лоуренстай хамт тоглосон

-1992 онд Шерри Зампино түүнд Уиллиард Смит III хүүг нь төрүүлж өгсөн

-2000 оны Хэллоуны баяраар тэр гурав дахь хүүхдийнхээ эцэг болжээ. Сүйт бүсгүй Жада Пинкетт Смит нь түүнд охин “бэлэглэсэн” юм. Охины нэр Уилоу Камилла Рейн Смит

-Жада Пинкеттэй “Беверли Хиллзийн ханхүү” кинонд хамтран тоглож байхдаа танилцжээ. 1997 онд тэд Балтиморт гэрлэсэн. Тэдний анхны хүү нь Жейдин Кристофер Сир

-2008 он Уилл Смит "Forbes" сэтгүүлээс гаргасан Холливудын хамгийн үнэтэй жүжигчнээр шалгарчээ. Жилд тэрээр 80 сая ам.долларын ашигтай ажилладаг. Мөн дөрвөн кино тус бүрээс 100 сая ам.доллар олсон Холливудын анхны жүжигчин болсон

 

Шагнал:

-1997. MTV-гээс “шилдэг үнсэлт” /”Тусгаар тогтнолын өдөр”/

-1998. MTV-гээс “шилдэг зодоон” /”Хар хувцастай хүмүүс”/

-1998. MTV-гээс “шилдэг дуу” /”Хар хувцастай хүмүүс”/

-2000. “Алтан далдуу модны навч”-аас “хамгийн муу дуу” /”Зэрлэг, зэрлэг Баруун”/

-2002. MTV-гээс “шилдэг эрэгтэй дүр” /”Али”/

S.S.Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top