Хойд Солонгосын өмнө зүгт байрлах 894, 313-р цэргийн анги нэгтгэлээр зочлох үедээ Ерөнхий командлагч Ким Чен Ын Солонгосын Ардын армийн цэрэг дайчид “улс орноо нэгтгэх ирээдүйн агуу дайнд гялалзсан амжилт үзүүлнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрээр “дайсны ганц боловч сум хэрэгсэл БНАСАУ-ын газар нутагт унасан тохиолдолд” шийдвэрлэх довтолгоог хийнэ гэсэн өөрийн зарлигаа сануулсан аж. Мөн цэргийн албан хаагчдын улс төр, үзэл суртлын бэлтгэлд анхаарлаа хандуулан “эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг байхын тулд ном ихээр унших хэрэгтэй” хэмээн сургамжилсан байна.
БНАСАУ-ын удирдагч өөрийн цэрэг офицерууддаа урам хайрлан тэдэнтэй хамт зургаа авахуулжээ. Мөн эр зоригоороо шалгарсан 894-р цэргийн ангийг “Японы эсрэг дайны баатар О Чжун Хыбагийн долоодугаар салаа” гэсэн хүндэт цолоор шагнасан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )