Isaac шуурга Митт Ромнийг бухимдуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

АНУ-ын зүүн өмнөд эрэгт Isaac цөлийн хар шуурга хүчээ авч байна. Ерөнхийлөгч Барак Обама Луизиана мужид онц байдал зарлажээ. Энэ үеэр цаг агаарын таагүй байдлыг үл харгалзан ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батлах намынхаа их хуралд оролцохоор Бүгд найрамдахчууд Флоридад цугларсан байна.

Флоридагийн өмнө хэсгийг хамарсан цөлийн шуурганаас болж мянга мянган айлууд гэрэл цахилгаангүй болжээ. Хэдэн зуун онгоцны нислэгүүд хойшлов. Митт Ромнийг намын их хурал дээр танилцуулах ёстой сенатор Марко Рубио Тампа хот руу нисэж чадсангүй.

Флоридагийн эрх баригчид бүгд найрамдахчуудыг намын их хурлаа нэг өдрийн дараа эхлүүлэхийг санал болгожээ. Намынханы хувьд ийнхүү хурал хойшлох нь муугийн шинж тэмдэг гэж үзэж байгаа аж. Учир нь 2008 онд Gustav шуурганаас болж Миннесот-д болох байсан намын их хурал хойшилж байсан ба нэр дэвшигч Маккейн нь Обамад ялагдаж байжээ.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top