Хүүхдүүдийн мессежийг эцэг эхчүүдэд нь хөрвүүлж хүргэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Эцэг эхчүүд зарим үед хүүхдээсээ хүлээн авсан смс-мэдээллийн утга санааг ойлгохгүйд хүрдэг. Өсвөр насныхан смс харилцаандаа ахмад үеийнхний үл ойлгох хэдэн зуун товчлолыг ашигладаг. Иймд гэр бүлийн гишүүд хоорондоо чөлөөтэй харьцахад нь туслах зорилгоор DCML компани смс-ийн ойлгомжгүй хэсгүүдийг автоматаар хөрвүүлдэг TextGenie хэмээх хавсралтыг боловсруулан гаргалаа хэмээн The Telegraph мэдээлжээ.

Энэхүү өргөтгөл нь Android платформ дээр ажиллах ба 1.16 долларын үнэтэй аж. TextGenie-д 1500 товчлол, түүний утгууд байрлажээ. Жишээ нь: 2nyt - tonight /орой, үдэш/, gr8 - great /маш сайн/ г.м

Харамсалтай нь энэхүү программ зөвхөн англиар ярьдаг гэр бүлд зориулагдсан ба манай эцэг эхчүүдийн хувьд өөрсдөө бор зүрхээрээ хүүхдийнхээ смс-ийг тайлж уншихаас өөр замгүй.

DCML-ийн энэхүү бүтээл хүмүүст шууд таалагдана хэмээн үзэж байна. Учир нь судалгаагаар эцэг эхчүүдийн 84 хувь нь хүүхдүүдийнхээ смс-ийг ойлгохдоо тааруу гэсэн үзүүлэлт гарчээ.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top