Мадонна Элтон Жоныг уучилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Элтон Жон, Мадонна нарын хооронд Леди Гагагаас болж зөрчил үүсчээ.

 Мадонна Born This Way хэмээх Леди Гагагийн шинэ дуунд өөрийнх нь 1989 оны Express Yourself  дууны зохиомж орсныг мэдээд нэгэн ярилцлагадаа энэ тухай өгүүлсэн нь зөрчлийн эх үүсвэрийг тавьсан аж.

Лэди Гага хүүгийнх нь загалмайлсан эх учраас Элтон Жон түүнийг өмөөрөн Мадонна руу давшилсан байна.Тэрээр Мадоннаг гудамжны тайчигч хэмээн доромжлон, янз бүрийн таагүй үгсийг урсгасан аж.

“Тэр хүүхэн бол шөнийн аймшиг! Түүний карьер аль хэдийн дуусч байгаа. Дэлхийг тойрох аялал нь түүний жинхэнэ сүйрэл  болно. Аялал гэж солиорч байхаар аятайхан шиг альбомоо бичүүлээд гэртээ хэвтэж байхгүй...” гэх мэтээр баахан дайрчээ.

Харин Мадонна түүний хариуд жинхэнэ Христэд итгэгчийн ёсоор маш хүлээцтэй хандан, түүний хорон үгсийг уучлан, Ницце хотод тоглохдоо  Masterpiece дуугаа Элтон Жонд зориулан дуулсан байна. Гэтэл энэ дуу нь “Алтан бөмбөрцөг”-ийн оны шилдгээр шалгарч шуугиан тарьсан ажээ.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top