Америкийн Калифорни мужийн Сан Хосегийн шүүх “Samsung” компани, “Apple” компанийн технологийг хуулбарласан хэмээн үзжээ. Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу БНСУ-ын “Samsung” компани “Apple”-д 1.05 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон байна. Гэсэн ч “Samsung” шүүхийн шийдвэрийг давж заалдахаар мэдэгдээд байгаа юм.
“Reuters” мэдээлснээр, хэрэв уг шийдвэр хүчин төгөлдөр болох бол “Samsung”-ийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалахыг хориглох магадлалтай бөгөөд “Android” үйлдлийн системтэй ухаалаг гар утас борлуулдаг томоохон компаниуд хохиролд орж болзошгүй юм.
Энэ сарын 24-нд Сөүлийн шүүх “Apple”-ийг “Samsung”-ийн патент хуулбарласан хэмээн үзэж, 22 мянган ам.доллар, “Samsung”-ийг мөн дээрх хэрэгт буруутган 35 мянган ам.долларын нөхөн төлбөр ногдуулсан юм. Түүнчлэн iPhone 3GS, iPhone 4, iPad, Samsung брэндийн Glaxy S II зэрэг бүтээгдэхүүний худалдааг хязгаарлахаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )