Хамгийн урт автобусыг бүтээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

ХБНГУ-ын Дрезден хотод дэлхийн хамгийн урт автобусыг бүтээсэн тухай Т-online уламжлав. 30 м урт, 2,5 м өргөн, 3,4 м өндөр уг автобус нэг удаад 256 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. “Auto tram extra grand” хэмээх уг тээврийн хэрэгслийг дэд бүтэц зам тээврийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг Фраунгоферийн хүрээлэнгийнхэн зохион бүтэээжээ. Дотоод шаталтат болон цахилгаан хосолсон хөдөлгүүртэй тул батерей нь цэнэгтэй үед шатахуунгүйгээр найман км явах чадалтай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top