Дэлгэцийн бүтээлд мөнхөрсөн алдартай хувцсыг танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

 

  • Жон Траволта “Бямба гарагийн халуухан үдэш” /1978/ кинон дээр цагаан хувцастай бүжиглэдэг. Тэгвэл уг костюм кино урлагийн түүхэнд хамгийн тодоор үлдсэн хувцаст тооцогддог. Тэр хувцас дуудлага худалдаагаар 53.000 ам.доллараар зарагдсан.
  • Тэгвэл дараагийн алдартай зүйл бол Урсула Андрессийн Жэймс Бондын “Доктор Но” цуврал дээр өмссөн бикини юм.
  • Супермений хувцас мөн л алдартай. Түүний цээжин дээр байдаг “S” үсэг хамгийн шилдэг бэлоэг тэмдэгт тооцогддог. Бүр Кока-Колагийн маркаас ч илүү нэр алдарт хүрч байсан.
  • Тэгвэл өнөө цагийн хамгийн алдартай хувцасны нэг бол яахын аргагүй “Матрикс”-ийн хар цув. Киану Ривз киноны дараа ч гэсэн ийм загварын цуваар хэсэгтээ л гангарсан.
  • Элвис Преслигийн цагаан өнгийн хослол. Анх удаа энэ хослол 1969 онд олон нийтийн өмнө гарч ирсэн билээ.
  • Жэймс Бонд бол тэр чигээрээ жентельмэнүүдийн хослолын шилдэг загварын үзүүлбэр гэсэн үг. Хувцаснаас гадна цаг, нүдний шил, гутал гээд олон зүйл түүний чимэг.
  • Одри Хепберний богино хар даашинз “Тиффанитай барьсан өглөөний цай” киноноос хойш дэлхийн олон сая бүсгүйчүүдийн моод болсон.
  • 2003 онд Christie’s-ийн дуудлага худалдаагаар Playbоy-н бэлэг тэмдэг болсон туулай хэлбэртэй хувцас 4000 цунтаар зарагдсан.

 Р.Слава             

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top