Амиа золиослогч бүсгүйн хэн болохыг тогтоов

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

Өчигдөр Дагестанд мусульман шашны нэрт зүтгэлтэн, улсын мусульмантны тэргүүн, соён гэгээрүүлэгч шейх Саид Афанди өөрийн гэртээ дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн билээ.

Дэлбэрэлтийг амиа золиослогч эмэгтэй үйлдсэн ба үүний уршгаар найман хүн амь үрэгджээ.

Дагестаны хууль сахиулах байгууллагаас мэдээлснээр террорист-алуурчин бүсгүйн хэн болохыг дэлбэрэлтийн дараа тасарч үлдсэн толгойных нь тусламжтай тогтоосон аж.

Энэ эмэгтэй нь Махачкала хотын оршин суугч, ислам шашинтан, гэмт бүлэглэлийн нэгэн гишүүний эхнэр Аминат Сапрыкина хэмээх бүсгүй байжээ.

“Интерфакс” мэдээлснээр уг эмэгтэй нь зориуд амиа золиослогч алуурчнаар бэлтгэгдэн, цаанаасаа тушаал заавартай байсан байх магадлалтай гэсэн байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top