Сири улсад олон улсын тусгай албаныхан ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

Британийн тусгай албаныхан Сири улсын газар нутагт буун хими болон биологийн зэвсгийн агуулахуудыг эрж хайж олон аюулгүй болгох талаар тусгай ажиллагааг гүйцэтгэж байна хэмээн британийн The Daily Star сонин мэдээлжээ.

Энд Британийн 200 цэргийн албан хаагч ажиллаж байгаа ба тэдэнтэй хамт америк, францын тусгай албадын хэсгүүд байгаа аж. Уг ажиллагаанд барууны хэд хэдэн тагнуулын байгууллагууд хамтран оролцож байгаа юм байна.

Сирийн ерөнхийлөгч Башар Асадын зүгээс хүй олноор устгах аюулт зэвсгийг хэрэглэх шийдвэр гаргах болон түүнийг өөр байршилд нуун дарагдуулахыг оролдсон тохиолдолд тусгайгийнхан шийдвэртэй дайралтыг хийх ажээ.

Пентагоны зүгээс тухайн улс орон дахь үйл явдал хяналтаас гарах, эсвэл аюул хөнөөлт зэвсгүүд Сирийн босогчид, Ливаны “Хезболла” радикал бүлэглэл болон “Аль-Каидын” дайчдын гарт орсон тохиолдолд тусгай ажиллагаа явуулах төлөвлөгөө, нөөц хүчийг аль эртнээс зохион байгуулсан байна.

Өнөөдрийн байдлаар америкийн хиймэл дагуул, нисэгчгүй төхөөрөмжүүд хими биологийн зэвсгүүд агуулагдаж байж болох дөрвөн объектыг тандан судалж байгаа аж. Эдгээр объектууд нь Хомс, Хама, Алеппо, Латакия хотуудтай ойролцоо оршиж байна.

Пентагоны төлөвлөгөөнд мөн тэдгээр хорт зэвсгүүдийг агаарт тархуулахгүйгээр бөмбөгдөж устгах тусгай ажиллагаа багтаж байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top