Линдсей Лохан буруутай нь батлагдсангүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

Лос-Анжелесийн прокурорын газар Америкийн нэртэй жүжигчин Линдсей Лоханы үнэт эдлэлийн хулгайд сэжиглэгдэж байсныг баталж чадсангүй.

Лоханы зочилсон гэрийн эзэн өндөр үнэтэй эдлэлээ алдлаа хэмээн цагдаад мэдэгдсэнээр жүжигчин бүсгүйг шалгаж эхэлсэн аж.

Хохирогч эхлээд 100 мянган долларын үнэтэй зүйл хэмээн мэдэгдэж байсан боловч сүүлдээ шалгах явцад гурван мянган долларын үнэтэй эд зүйл болох нь тогтоогдсон байна.

Эхлээд жүжигчин бүсгүй гэрчийн этгээдээр оролцож байснаа сүүлдээ сэжигтэн болж хувирчээ. Гэвч түүнийг хулгайлсан гэх ямар ч нотлох баримт олдсонгүй хэмээн ИТАР-ТАСС мэдээлжээ.

Жич: 2007 онд Лохан согтуугаар автомашин жолоодож яваад баригдсан, мөн дэлгүүрээс үнэтэй алтан зүүлт хулгайлсан хэрэгт орооцолдсоноос хойш тэнсэн харгалзах ялтай байж байгаад энэ оны гуравдугаар сард цуцлагдсан боловч шүүгч Стефани Саутнер түүнийг 2014 оны тавдугаар сар хүртэл цагдаагийн онцгой хяналтанд байх болно хэмээн анхааруулсан аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top