Forbes сэтгүүл санхүүгийн жилийн уламжлалт дүнгээ мэдээлжээ.
Хамгийн баян алдартнаар америкийн телевизийн хөтлөгч, продюсер, нийгмийн зүтгэлтэн Опра Уинфри дөрөв дэх жилээ дараалан жагсаалтыг тэргүүлсэн байна.
Алдарт Опра Уинфри 2011 оны эхний хагас жилээс энэ оны хагас хүртэлх хугацаанд 165 сая доллар олсон аж.
Тэрээр жагсаалтын эхний арав дотор байгаа цорын ганц бүсгүй юм байна. Үнэхээр мундаг медиамагнат!
Жагсаалтын удаах байранд «Армагеддон», «Трансформерс» киноны найруулагч Майкл Бэй, гуравт түүний мэргэжил нэгт Стивен Спилберг орсон байна.
Forbes-ын жагсаалтад нийт 21 хүний нэр бичигдсэн ба үүнд Жорж Лукас, Элтон Жон, Том Круз, Бритни Спирс нарын нэр багтжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )