БНХАУ-ын төр засгийн бодлогыг эсэргүүцсэн Түвдийн 18 настай хоёр лам Сычуань мужид өөрсдийгөө зулын гол болголоо. Эх сурвалжийн мэдээлсэнээр тэд Дамчойк, Ловсан Галсан гэх хоёр лам байжээ. Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид ирэх долоо хоногт дахин нэг лам өөрийгөө зулын гол болгохоор шатаана гэж Хятадын эрх баригчдад анхааруулжээ. НҮБ-ын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар 2009 оноос хойш нийтдээ 51 лам өөрсдийгөө шатаажээ.
Хятадын цагдаа нар хэргийн газрыг яаралтай хааж, лам нарын цогцсыг авч явсан талаар CNN агентлаг уламжлав.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )