Хүүхдүүд “цасны хүнийг” дайрч амийг нь хороожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

АНУ-д цасны хүн биетээр оршдгийг хүмүүст итгүүлэхийг оролдогч нэгэн эр дууриаж баг өмсөн гадагшаа гарч харамсалтайгаар машинд дайруулан нас барлаа хэмээн америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Энэхүү үйл явдал өнгөрөгч Ням гаригт Монтана мужид тохиолдсон аж.

 Калиспелл хотын оршин суугч Рэнди Тенли "гилли" багт костюм өмсөн, хүмүүсийг цасны хүн гэж итгүүлэхээр гадагшаа машин зам руу гарсан байна.

Түүний костюм "гилли" нь янз бүрийн даавууны өөдөс нааж сагсайлгасан мэргэн буучдын хувцас байжээ.  Тэрээр энэ хувцсыг өмссөнөөр бигфут буюу цасны хүнтэй адилхан болно гэж тооцоолсон аж.

Гэвч хэрэг явдал буруугаар эргэн, эмгэнэлтэй байдлаар төгссөн байна.

Түүнийг эхлээд 15 настай охин жолоодож явсан машин дайрч, дараа нь мөн 17 настай охин машинаараа дээгүүр нь гарсан аж. Ингээд Р.Тенли түргэн тусламжийн эмч нар очихоос өмнө амьсгал хураасан байна.

Цагдаагийнхны үзэж буйгаар мань эр согтуудаа уг багт хувцсыг өмсөж гараад амь эрсэдсэн бололтой.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top