Алла Пугачева Крымд үдэшлэг зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

Оросын Примадонна “Крым мьюзик фест” наадмын эхлэлийн баярыг найз нөхдийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ.

Алла Борисовна, Максим Галкин нар тусгай галт тэргээр Крымд Москвагаас шууд ирсэн байна.

Галт тэрэгний буудал дээр тэднийг зөвхөн сэтгүүлчид төдийгүй Крымийн засаг захиргааны төлөөлөгчид, шүтэн бишрэгчид нь тосон угтжээ. Эргэн тойрны хүмүүс нь Пугачеваг үнэхээр сайхан харагдаж байгааг гайхан бахдацгаасан аж. Түүний хувцаслалт, үс янзлалт, нүүр будалт зэргээс харахад  тэрээр Украины энэхүү айлчлалдаа ихээхэн ач холбогдол өгсөн нь илт мэдэгдэж байв.

Ирсэн өдрийнхөө орой “Крым мьюзик фест”-ийн нээлтэд зориулан ойр дотны найзуудын хүрээнд үдэшлэг зохиосон байна.

Энэ талаар Филипп Киркоров өөрийн микроблогтоо мэдээлжээ. Тэрээр София Ротаругийн адилаар энэхүү үдэшлэгт урилгаар оролцсон аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top