”Economist” нөлөө бүхий компаниудыг жагсаав

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Nokia компани 1998-2007 онд Финландын эдийн засгийн өсөлтийн 25 хувийг хангаж байлаа. Энэ хугацаанд Nokia үндэсний нийт зардлын 30 хувийг эрдэм шинжилгээ, технологийн шинэчлэлд зориулж, экспортын дөрөвний нэгийг хангаж байв.

Британийн "Economist" сэтгүүл энэ жишээг ашиглан улсынхаа эдийн засагт хамгийн их нөлөөтэй компаниудын жагсаалтыг гаргажээ.

Нэгдүгээр байрт Arcelor Mittal компани орлоо. Тус компани 2011 онд Люксембургийн ДНБ-ий 161 хувийг бүрдүүлсэн байна. Хоёрдугаарт Маврикийн эдийн засгийн 132 хувийг эзэлж байгаа Essar Energy компани оржээ. Голландын Royal Dutch Shell корпорац улсынхаа эдийн засгийн 56 хувийг эзэлж байна. Хонконгийн China Mobile эдийн засгийнхаа 34, Швейцарийн Glencore 29 хувийг эзэлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top