Нутгийн индианчуудыг хомроголон устгажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Венесуэл улсад уугуул оршин суугчдыг олноор хөнөөсний уршгаар хэдэн арван индианчууд амь үрэгджээ.

Индианчуудын эрх ашгийг хамгаалах яномами бүлгийн зүгээс эрх баригчдад хандан ширэнгэ ойд амьдарч байсан Иротатери суурины оршин суугчдын үхлийн шалтгааныг мөрдөн шалгаж өгөхийг хүссэн байна.

Хэргийн газрыг нүдээр үзсэн хүмүүсийн яриагаар уг сууринг орвонгоор нь шатаасан ажээ.

Иротатери сууринд 80 орчим хүн амьдарч байсан ба одоо зөвхөн гурван хүн амьд үлдсэн нь тодорхой болсон байна.

Венесуэлийн засаг захиргааны зүгээс одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ба уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээ амласан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top